Сэтгэн бодохуй-TS
Дунд ангийн сурагчдад зориулсан Сэтгэн бодохуй-TS хичээл нь Сэтгэн бодохуй-TS I, II, III, IV гэсэн дөрвөн түвшинтэй. TS гэдэг нь Thinking Skill гэсэн англи үгийн товчлол бөгөөд “сэтгэн бодох чадвар” гэсэн утга санааг илэрхийлнэ.
ЕБС-ийн дунд ангийн сурагчдад зориулсан хичээл бөгөөд, түвшин бүр нь 60 цагийн багтаамжтай. Энэхүү хичээл нь I-V ангийнханд зориулагдсан “Оюуны хөгжил-IQ” хичээлийн үргэлжлэл бөгөөд сурагчдын сэтгэлгээг бие даасан чадварын түвшинд авч үзнэ. “Оюуны хөгжил-IQ” хичээлээр хүүхдийн оюун ухааны боломжит нөөцийг нээн илрүүлэх, улмаар түүнийг нь хөгжүүлэхэд түлхүү анхаардаг бол “Сэтгэн бодохуй-TS” хичээлээр сэтгэн бодох арга барилд сургах зорилготой. IQ-г машины хүчин чадал хэмээн төсөөлбөл сэтгэлгээ нь тэр машиныг жолоодогчийн ур чадвар байх юм. Машиныг жолооч нь ажиллуулж байж зорьсон газартаа хүрдгийн адилаар IQ буюу оюуны бядыг бодит үр дүн болгох холбогч гүүр нь сэтгэх чадвар юм.
Хамрах хүрээ:
-
ЕБС-ийн VI-IX анги
Хичээлийн агуулга:
-
Сэтгэх чадвар
Сэтгэн бодох арга хэрэгсэл, Сэтгэлгээний курс-CoRT, Сэтгэн бодох 6 малгайн арга, бүтээлч, логик, латерал сэтгэлгээ
-
Оюун ухаанаа хөгжүүлье.
Оюун ухаанаа таньж мэдье, оюун ухааны төрлүүд, тест
-
Ухаан сорих бодлогууд
Сэтгэх чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн бодлогууд
-
Сэтгэхүйн тоглоом
Сэтгэхүй хөгжүүлэх биет болон хөгжөөнт тоглоом, оюун тамирын дасгалууд
Сурах бичиг
Сэтгэн бодохуй I
"Сэтгэн бодохуй-TS" хичээлд суралцаж байгаа сурагч тус бүрд сурах бичиг, дагалдах сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, үнэлгээний сорилтой байна.
Түвшин: 1
Тоглоом: Пентомино
Сэтгэн бодохуй II
"Сэтгэн бодохуй-TS" хичээлд суралцаж байгаа сурагч тус бүрд сурах бичиг, дагалдах сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, үнэлгээний сорилтой байна.
Түвшин: 2
Тоглоом: Гурвал
Сэтгэн бодохуй III
"Сэтгэн бодохуй-TS" хичээлд суралцаж байгаа сурагч тус бүрд сурах бичиг, дагалдах сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, үнэлгээний сорилтой байна.
Түвшин: 3
Тоглоом: Байхгүй
Сэтгэн бодохуй IV
"Сэтгэн бодохуй-TS" хичээлд суралцаж байгаа сурагч тус бүрд сурах бичиг, дагалдах сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, үнэлгээний сорилтой байна.
Түвшин: 4
Тоглоом: Байхгүй
Тоглоом
Хүүхдийн хувьд гарт нь баригдаж, мэдрэгдэнэ гэдэг хамгийн чухал. Тэд биет зүйлсээр дамжуулан суралцвал илүү үр дүнд хүрдэг байна. 16,7 дугаар ангийн биет тоглоомуудын давуу талууд
-
Хөгжүүлэх ач холбогдол өндөр,шилдэг тоглоомууд
-
Даалгавруудыг гүйцэтгэх аргачлал-алгоритм байдаггүй /Сэтгэх чадвар, сэтгэлгээ хөгжүүлэх шалгуурт нийцсэн/
-
Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, олон улсын стандартууд хангасан
-
Багаар болон ганцаараа тоглох боломжтой
-
Орон зай, төсөөлөн бодохуй, ажиглан харах чадвар сорих даалгавруудтай
Танилцуулга үзэх
/1-р анги/
Танилцуулга үзэх
/2-9-р анги/