top of page
Сурагчдын сэтгэх чадвар хөгжүүлэх шилдэг
Хөтөлбөр
Монгол улсын оюуны чадварын IQ төв нь 2001 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш СӨБ, ЕБС-ийн сурагчдад зориулсан оюуны хөгжил, сэтгэх чадварыг хөгжүүлэх цогц хичээл, хөтөлбөрүүдийг боловсруулах, эдгээрийг шинэчлэн сайжруулах ажлуудыг тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Төрөлхийн өндөр оюуны чадамжтай монгол хүүхдэд задгай тавилтай, сэтгэхүй шаардсан даалгаврууд илүүтэй нийцэж, тэд энэ төрлийн дасгал, даалгавруудыг гүйцэтгэх дуртай байдаг. Иймээс оюуны сэтгэхүй хөгжүүлэх хичээлийн агуулга бүхэлдээ үүнд чиглэгдсэн байдаг бөгөөд сурах бичгүүдийг хүүхдэд сурах хүсэл тэмүүлэл төрүүлэхээр өнгө дизайнтайгаар бүтээдэг.
Оюуны хөгжил IQ 2-5 насны хөтөлбөр
2-5 настай багачуудад зориулан гаргадаг сургалтын багц хэрэглэгдэхүүн. Багц хэрэглэгдэхүүн нь 4-5 настай хүүхдийн олон талт чадварыг хөгжүүлэх зорилгоор “би ба миний эргэн тойронд, бодох бэлтгэл, логик сэтгэлгээ, бичих бэлтгэл, унших бэлтгэл, нийгэм-сэтгэлзүйн чадварууд” гэсэн зургаан бүлэг чадварын хүрээнд үндсэн том ном ба дагалдах дөрвөн дасгалын номтой.
Сэтгэн бодохуй-TS VI-IX ангийн хөтөлбөр
Дунд ангийн сурагчдад зориулсан Сэтгэн бодохуй-TS хичээл нь Сэтгэн бодохуй-TS I, II, III, IV гэсэн дөрвөн түвшинтэй. TS гэдэг нь Thinking Skill гэсэн англи үгийн товчлол бөгөөд “сэтгэн бодох чадвар” гэсэн утга санааг илэрхийлнэ.
ЕБС-ийн дунд ангийн сурагчдад зориулсан хичээл бөгөөд, түвшин бүр нь 60 цагийн багтаамжтай.
Багшийн хөгжил-TD сургалт
СӨБ, ЕБС-ийн багш нарт оюуны хөгжил хичээлийг заах арга барил эзэмшүүлэх сургалтыг манай байгууллага жил бүр зохион байгуулдаг. Сургалтад хамрагдсанаар оюуны хөгжил хичээлүүдийг заах сертификаттай болно. Хичээл заах эрхийн сертификаттай багш нар манай төвтэй гэрээ байгуулснаар өөрийн сургууль, удирдаж буй ангидаа оюуны хөгжил хөтөлбөрүүдийг явуулах боломжтой.
bottom of page