top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

“Оюуны чадварын IQ төв” Дэлхийн Паззлын Холбооны албан ёсны гишүүн боллоо

Дэлхийн Паззлын Холбоо (World Puzzle Federation) нь пазл (логикийн тааварт бодлого) сонирхогчдыг нэгтгэх, пазлын чиглэлээр гарч буй дэвшилтэт санаачилгуудыг олон улсын түвшинд дэмжиж, пазлыг түгээн дэлгэрүүлэх, Паззлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (World Puzzle Championship) болон Судокугийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг (World Sudoku Championship) зохион байгуулах зорилготой, эгнээндээ 40 гаруй улсыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. 

Монгол улсын Оюуны чадварын IQ төв нь тус байгууллагад гишүүнээр элссэнээр өөрийн орондоо дээр дурдсан тэмцээнүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах албан ёсны эрхтэй болж байгаа бөгөөд цаашид шалгарсан оролцогчдын дундаас үндэсний шигшээ багийг бүрдүүлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах үүд нээгдэж байна. Бид 2020 оны 10 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах 29 дэх удаагийн Паззлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд монгол улсын багийг оролцуулахаар зорин, шат дараалсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 



Паззлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн

Оролцогчдын хэл, соёл, мэдлэгийн зөрүүнээс үл хамаарах, зөвхөн ЦЭВЭР ЛОГИК (pure logic) сэтгэлгээ шаардах паззл буюу тааварт бодлогуудыг гүйцэтгэн өрсөлдөх зорилготой тус тэмцээнийг Дэлхийн Паззлын Холбооноос анх 1992 онд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулжээ. Тэмцээнд ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчид оролцох боломжтой бөгөөд ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлддөг. Тэмцээнд дэлхийн олон орны пазл сонирхогчид болох логикчид, математикчид, хуульчид, аналистууд, инженерүүд, програмистууд, код шифр тайлагчид зэрэг олон мэргэжлийн төлөөллүүд, ЕБС-ийн сурагчид өрсөлдөж, оюун ухаанаа сорьдог ажээ.


Логик + Инновац, бүтээлч сэтгэлгээний ОУ-ын тэмцээнүүд

Сэтгэх чадварын хоёр үндсэн бүрдэл нь логик болон бүтээлч сэтгэлгээ билээ. Оюуны чадварын IQ төвөөс оюун ухааныг эрхэмлэх үзлийг түгээн дэлгэрүүлэх, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг олимпиадаа цаашид сэтгэлгээний дээрх хоёр үндсэн бүрдлийн дагуу шинэчилсэн журмаар дотооддоо зохион байгуулна. Дотоодоос шалгарсан оролцогчдыг:

  • Логик сэтгэлгээ төрөлд шалгарсан бол World Puzzle Championship-д, 

  • Бүтээлч сэтгэлгээ төрөлд шалгарагсдыг инновац, бүтээлч сэтгэлгээний ОУ-ын багийн тэмцээнүүдэд тус тус төрөлжүүлэн оролцуулахаар төлөвлөж байна.


Паззлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зургуудаас




Comments


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page