"Бүтээлч сэтгэлгээний намрын уралдаан-2013" тухай
Хүүхэд бүр уран бүтээлч байдаг . . .
Алдарт Пабло Пикассо нэгэнтээ ингэж хэлсэн байдаг. Хүүхэд багадаа аливаа юм бүхнийг сониучирхан оролддог, юмыг өөрөө шинээр хийх дуртай, мөрөөдөмтгий, БҮТЭЭЛЧ байдаг. Харамсалтай нь нас ахих тусмаа энэ чанараа гээсээр, бусдын л нэгэн адил сэтгэдэг хэвшмэл сэтгэлгээтэй нэгэн болох нь бий.
"Оюуны чадварын - IQ" төвөөс "Бүтээлч сэтгэлгээний намрын уралдаан 2013"-г улсын хэмжээнд зохион байгууллаа.
Бүтээлч сэтгэлгээ нь юмсыг мэдрэх мэдрэмж, юмс үзэгдлийг чөлөөтэй холбох, өөрчлөн сайжруулах, шинээр сэтгэн бодох, асуудлыг олон талаас судлан шийдэх чадвар зэрэг олон элементтэй. Уралдаанд дараах 4 даалгавраар бүтээлч сэтгэлгээний тодорхой чадваруудыг сорьсон юм.
Даалгавруудыг дор хавсаргав.
Бүтээлчээр сэтгэнэ гэдэг цаас дүүрэн "юм" бичихийн нэр биш.
Бүтээлчээр сэтгэнэ гэдэг "бусадтай адил" байна гэсэн үг биш.
Comments