2016-2017 оны хичээлийн жилийн УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XV олимпиадыг зохион явуулах ерөнхий журам
Улсын Сэтгэх чадварын XV олимпиад нь Оюуны чадварын IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачилгаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 15 дахь жилдээ явагдаж байна. Олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2017 оны 04 сарын 01 -нд, III даваа нь 05-р сарын 05-07 -нд Хөвсгөл аймагт зохион байгуулагдана.
“Улсын Сэтгэх чадварын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”
Нэг. Нийтлэг зүйл
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.
Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт
Олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн II-XII ангийн сурагчид оролцоно. Сурагчид анги дэвшин орж болно.
Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрд, III даваа төвлөрсөн байдлаар хуваарьт газар зохион байгуулагдана.
Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, дүүргийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.
Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол соёлын газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
Олимпиадын I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдлыг сурталчлах ажлыг хийнэ.
Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь II-III, IV-V, VI-VII, VIII-IX, X-XI, XII анги гэсэн 6 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубийн эсвэл ММБА-ийн гишүүн багш байна.
Олимпиадын II даваа II-III, IV-V, VI-VII, VIII-IX, X-XI, XII анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд X-XI, XII гэсэн ангилалд түрүүлсэн 2 сурагч, тэргүүн байранд шалгарсан нэг бүтээлч багш оролцоно.
Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.
Гурав. Олимпиадыг дүгнэх
Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.
Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн Газрын урамшууллын тэтгэлэгт (төлбөрийн 100% хөнгөлөлт) хамрагдана.
Дөрөв. Олимпиадын III давааны бүртгэл
Олимпиадын III даваанд оролцогчдын мандат олгох бүртгэл 2016 оны V сарын 02, 03-ны өдрүүдэд “Оюуны чадварын IQ төв”–ийн байранд /УБ, СБД, 1-р хороо, Жамьян гүний гудамж 12, Гранд оффис төв /Блю Скай цамхагийн зүүн талд/, 7 давхар, 72 тоот/ явагдана
Аймаг, дүүрэг тус бүрээс шалгарсан “Бүтээлч багш”, X-XI, XII ангиллаас шалгарсан хоёр сурагч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ .
Бүрдүүлэх материал:
Иргэний цахим үнэмлэх/ төрсний гэрчилгээ/
Цээж зураг /3х4/ - 2 ширхэг
III даваанд шалгарсныг батлах аймаг, дүүргийн БСГазраас олгосон тодорхойлолт
Ангилал: 2-3, 4-5, 6-7, 8-9, 10-11, 12 дугаар анги, Бүтээлч багш
II даваа: 2017 оны 04 сарын 01 өдөр явагдана.
21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрт нэгэн зэрэг эхэлнэ. Аймаг, дүүргийн олимпиадаас III даваанд оролцоно.
III даваа: 2017 оны 05 сарын 05-07 өдөр Хөвсгөл аймагт явагдана. 21 аймаг, 9 дүүргийн хоёр ангиллын аврага 60 сурагч, 30 бүтээлч багш оролцоно.
Улсын Cэтгэх чадварын XV олимпиадын
Олимпиадын II даваа зохион байгуулах аймаг, дүүргийн комисс нь:
II давааны тайлан, III даваанд оролцох багш, сурагчдын нэрс болон утасны дугаарыг олимпиад зохион байгуулах дэд хороонд доорх хаягаар IV сарын 07-ны дотор багтаан өгөхийг анхаарна уу. Тайлан хүлээн авах: E-mail: duuriimaa@iqcenter.mn, Утас: 99134209, 324342
Холбоо барих:
БСШУСЯ-ны төрөлжсөн олимпиадын хорооны гишүүн, Улсын сэтгэх чадвар олимпиадын дэд хорооны дарга Д.Өлзий-Эрдэнэ
Утас: 9999-9695, 324342
E-mail: ulziierdene@iqcenter.mn
Улсын сэтгэх чадвар олимпиадын дэд хорооны гишүүн Д.Аззаяа
Утас: 9903-9613
E-mail: azzaya@iqcenter.mn
“Бүтээлч багш” шалгаруулах журам
Нэг: Ерөнхий зүйл:
Монгол хүүхдийн оюун сэтгэхүйг эрчимтэй хөгжүүлэн, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй, бүтээлч багшийг шалгаруулж, Улсын сэтгэх чадварын олимпиадад оролцуулахад энэхүү журмыг баримтална.
Зорилго: Сурагч багачуудын сэтгэх чадварыг бие даасан хичээлээр хөгжүүлэхийн тулд “Оюуны хөгжил-IQ”, Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” сургалтыг боловсронгуй болгон хүрээг нь өргөжүүлж, шинэ санаа, шинэ агуулгаар баяжуулж, түгээн дэлгэрүүлэхэд журмын гол зорилго оршино.
Шалгаруултад “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” зэрэг хичээлүүдийг заадаг сургууль, цэцэрлэгийн багш нар болон салбарын ажилтнууд орно.
Хоёр: Шалгаруулалтын зохион байгуулалт
“Бүтээлч багш”-ийн шалгаруулалт нь 3 даваатай.
Шалгаруулалтын I давааг сургуулийн комисс зохион байгуулж, II даваанд аймаг, дүүрэгт oролцох нэг багшийг шалгаруулна.
Шалгаруулалтын II давааг аймаг, дүүргийн “Сэтгэх чадварын oлимпиад”-ыг зохион байгуулах комисс зохион байгуулж, аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрээс нэг багшийг шалгаруулж, III даваанд оролцуулна.
“Бүтээлч багш”-ийн шалгаруулалтын бүх даваанд оролцож байгаа багш нар нь бүтээлийн үзэсгэлэн гаргана.
Гурав: Шалгаруулах ерөнхий шалгуур үзүүлэлтүүд нь:
Багшлах ажлын өндөр ур чадвартай, “Оюуны хөгжил-IQ”, “Сэтгэн бодохуй-TS”, “Суралцах чадвар-LL” хичээлийг албан ёсоор, журмын дагуу, үр дүнтэй явуулж өөрийн гэсэн туршлагатай болсон байх (Энэ хэсэгт 0-4 оноо)
Бүтээл нь оюун сэтгэлгээг бие даасан хичээлээр хөгжүүлэх буюу тусгай хичээл талаас нь авч үзсэн байдал (0-6 оноо)
Бүтээлийн сургалтад ашиглах боломж (0-4 оноо)
Шинэ санаа, шинэлэг байдал (0-6 оноо)
Сурагч багачууд, эцэг эх, сургууль, цэцэрлэгийн хамт олны сэтгэх чадварыг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц тохилог орчин, анги кабинетыг бий болгосон, эсхүл оюун сэтгэхүйг хөгжүүлэх хичээлийг заах шинэ технологи боловсруулан хэрэгжүүлж байгаа (0-6 оноо)
а) Хамтын бүтээл, бичсэн, орчуулсан ном хэвлэл, б) хичээлд aшигладaг хэрэглэгдэхүүн, зүйлс, шавь нарынх нь бүтээл, в) судалгааны ажил, г) оюун ухааныг дээдлэх үзэл санаа, үйл ажиллагааг нийтэд түгээсэн, сурталчилсан Дээрх 4-ийн аль нэгийг нь тооцож үзэх (0-5 оноо)
Дөрөв: Дүгнэх журам
Багш нарын бүтээлд сэдэв болон нэр төрөл заагаагүй бөгөөд шалгуур ерөнхий үзүүлэлтүүдийг сургууль, аймаг, дүүргийн хэмжээнд тохируулан нарийвчилж/найруулж/ шалгаруулалтыг явуулан аваргыг тодруулна.
III даваанд оролцож байгаа багш нарын тайлан үзэсгэлэнг “Сэтгэх чадварын улсын олимпиад”-ыг зохион байгуулах комиссоос гадна үзсэн хүмүүсийн оноогоор шалгаруулж, I-III байр эзлүүлэн, Улсын сэтгэх чадварын олимпиадын аварга, дэд аварга цол өргөмжилж, алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр урамшуулж, туршлага, бүтээлч сэтгэлгээг нь түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах ажлыг хийнэ.
III даваанд багшийн шинэ санаа, шинэлэг бүтээлч байдлыг түлхүү харгалзан үзнэ.
Жич: III даваанд оролцох “Бүтээлч багш” нь оюун ухаан, сэтгэх чадварын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт, мэдлэгтэй, түүнийгээ бүтээлтэйгээ холбон тайлбарлах чадвартай байх ёстойг анхаарна уу.
Татах линк
Comments