“Сэтгэх чадварын намрын их сорилго-2017” улсын уралдаан “ШИЛДЭГ АНГИ”-аа шалгарууллаа.
Сэтгэх чадварын намрын сорилго улсын уралдаанд хамрагдах сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж энэ жил 20 аймаг, 7-н дүүргийн нийт 270-н сургуулийн 3000 гаруй анги хамт олон уралдаанд материал ирүүлснээс анги хамт олноороо идэвхтэй, амжилттай оролцсон ТОП-30 ангийг дараах шалгуур үзүүлэлтээр “ШИЛДЭГ АНГИ“-аар тодрууллаа. Үүнд:
Тухайн ангийн нийт хамрагдсан сурагчдын тоо.
Тухайн ангийн нийт оролцсон сурагчдын дундаж оноо.
ТОП 5% ба Дунджаас дээгүүр ангилалд багтсан сурагчдын тоон үзүүлэлт.
Шилдэг ангиар шалгарсан хамт олонд баяр хүргэе.
Сорилгын дүнг дараах вэб хуудсаар орж шалгаж, хэвлэж авах боломжтой.
Зохион байгуулах комисс
2017.12.01