top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

Сэтгэх чадварын намрын сорилго-2017 дүнгээ гаргалаа

Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс жил бүрийн намар зохион байгуулдаг “Сэтгэх чадварын намрын сорилго-2017” улсын уралдаан дүнгээ гаргалаа.

Уралдаан нь оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой.


Логиктой сэтгэх арга ухаантай танилцаж, төсөөлөн бодох, өөрөөр харах чадварыг сорьсон энэхүү уралдаанд улсын хэмжээнд 71000 гаруй сурагч оролцсоноос оноогоор нь ТОП, Дунджаас дээгүүр, Дундаж болон Амжилттай оролцсон хэмээн 4 ангилалд нормал тархалтын хууль ашиглан үнэллээ. ТОП ангилалд нийт оролцсон сурагчдын 5% нь багтсан. ТОП ангилалд багтсан сурагчдад дараах БАТЛАМЖ-ийг дурсгаж байна.

Дараах холбоосоор “ТОП үнэлгээ” болон “Дунджаас дээгүүр” гэсэн хоёр ангилалд багтсан сурагчдын нэрсийг орууллаа. Уралдаанд оролцсон нийт сурагчдын дэлгэрэнгүй оноо, ТОП ангилалд багтсан сурагчдын батламжийн хамт харьяа сургуулиудад хүргүүлнэ.

Сорилготой холбоотой санал хүсэлтийг azzaya@iqcenter.mn хаягаар болон 9903-9613 утсаар лавлана уу.


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page