Сэтгэх чадвар хөгжүүлэх хөтөлбөр
"Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшил нь тэдний үндсэн чадвар болох
оюуны ерөнхий хөгжлийн суурин дээр бий болдог."
Ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх, Гүнзгий тунгаан бодох, Бүтээлчээр сэтгэх чадварууд ажлын байранд хамгийн их эрэлттэйд тооцогдож байна. Эдгээр чухал чадваруудыг хөгжүүлэх нь манай өнөөгийн эцэг, эхчүүдийн өмнө тавигдаж буй нэг чухал зорилт юм. Оюун сэтгэлгээний дээрх чадварууд нь хүүхдэд өөрөө аяндаа бүрдэхгүй бөгөөд бие даасан сургалт, тусгайлан боловсруулсан арга хэрэгслийн тусламжтайгаар төлөвшүүлдэг олон улсын шилдэг туршлага байна. Ингэхдээ энгийнээс нь хүндрүүлэх чиглэлээр ахиулна. Эхний сууриа сайн тавих маш чухал. Суурь ямар бол барилга нь тийм.
Оюуны чадварын IQ төвөөс боловсруулсан сэтгэх чадвар хөгжүүлэх 9 түвшинтэй хичээл нь хүүхдийн сэтгэх чадварыг хөгжүүлэх, сэтгэн бодох арга барилд сургах үндсэн зорилготой.
Уг хөтөлбөр нь 2017 оны байдлаар төрийн болон төрийн бус өмчийн олон арван сургуулийн хөтөлбөрт багтаж, заавал судлах үндсэн хичээлийн нэг болоод байна.
Бага ангид хүүхдийн IQ-оюуны бядыг хөгжүүлж, сэтгэхүйн үндсэн үйлдэл төлөвшүүлэх зорилготой бол дунд ангид тэдний сэтгэх чадварыг хөгжүүлж, сэтгэн бодох арга барилд сургахад чиглэдэг.
Хичээлийн тунгаан бодохуй, IQ бодлого, логик сэтгэлгээ, оюун ухаанаа хөгжүүлье, ухаан сорих бодлогууд, сэтгэхүй хөгжүүлэх биет тоглоом, дасгалууд зэрэг бүлэг сэдвүүд нь сэтгэлгээний төрөл, оюуны дэд чадварууд, сэтгэхүйн үндсэн үйлдлүүдийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Оюуны хөгжлийн хичээлийн 20 жилийн судалгаа, олон улсын туршлагаас сэтгэх чадвар хөгжүүлэх тусгайлсан хичээл нь сурагчдын чадварын ахицад бодит өсөлт үзүүлдэг гэдгийг судалгаа харуулж байна.
Сэтгэх чадварын хичээлийг ЕБС-ийн үндсэн хичээлд оруулж буй олон улсын туршлагын талаар
энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү.
Зорилго: Сурагчдын сэтгэх чадвар, оюуны суурь чадваруудыг хөгжүүлэх, сэтгэн бодох арга барил эзэмшүүлэх.
Агуулга: Сэтгэн бодохуй
IQ бодлого, дасгал
Логик сэтгэлгээ
Оюун ухаанаа хөгжүүлье
Ухаан сорих бодлого
Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом
Хугацаа: 48 цаг
Хичээллэх давтамж: 7 хоногт 1 удаа 3цагаар
Анги дүүргэлт: 13-15 хүүхэд
Ангилал: Оюуны хөгжил-IQ, 3-5 нас
Оюуны хөгжил-IQ, бага анги
Сэтгэн бодохуй-TS, дунд анги
Сургалтын хэрэглэгдэхүүн: Анги, нас бүрээр сурах бичиг, биет тоглоом, үнэлгээний сорилтой. Мөн багшийн ном, хөтөлбөр, арга зүйн DVD зэрэг хэрэглэгдэхүүнтэй. Түвшин бүр нь 60 цагийн багтаамжтай ба ЕБС-ийн ЦӨМ хөтөлбөрийг дэмжиж, багшийн удирдлаган дор, танхимын сургалтанд тохиромжтой.
Шинэ Монгол сургуулийн бага ангийн хичээлийн хөтөлбөрт “Оюуны хөгжил-IQ” хичээл ороод есөн жил болж байна. Манай сургуулийн хөтөлбөр болон ЕБС-ийн шинэ Цөм хөтөлбөртэй IQ хичээл нь уялдаж, сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг. Хүүхдийн оюун ухааныг шинжлэх ухааны үндэстэй, системтэйгээр хөгжүүлэх нь үр дүн талаасаа ихээхэн чухал байдаг.
Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн
сургалтын менежер Н.Оюунтуяа
Батдэлгэр овогтой Энхбат 2014 оноос хойш IQ сургалтаар тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд дүүргийн Сэтгэх чадварын олимпиадад дараалан 2 удаа алтан медаль, кенгуру зэрэг олимдиадуудаас алт, мөнгөн медалийн эзэн болсон амжилттай байна. Сурагч багачуудын мэдлэг, чадварт анхаарч уг хичээлийг зааж байгаа багш нартаа болон танай хамт олонд талархал илэрхийлье.
ээж Д. Цэрэндулам