top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

Улсын Сэтгэх Чадварын XV олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдаж дүнгээ

Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой Улсын Сэтгэх Чадварын XV олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 2017 оны 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.



Олимпиадад ахлах ангийн X-XI, XII ангийн хоёр ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх шинэ, шинэлэг бүтээлээрээ 30 багш оролцож ур ухаан, сэтгэх чадвараа сорилоо. Сэтгэлгээнийхээ ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.



Улсын Сэтгэх чадварын XV олимпиадыг өндөр түвшинд зохион байгуулж, хамтран ажилласан Хөвсгөлийн ирээдүй бол ОЮУН УХААН мөн гэсэн итгэл үнэмшлээр жигүүрлэн олон жил зүтгэж буй МУГБ Ж.Алтангэрэл ахлагчтай ОЮУНЛАГ БАГ–ийн хамт олон, Аймгийн засаг дарга Л.Ганболд, ЗДТГ, ИТХ, Эрдмийн Далай цогцолбор сургуулийн багш, ажилчдад Монгол Улсын Оюуны Чадварын IQ төв, Улсын Сэтгэх Чадварын 15 дугаар олимпиадад оролцогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XV ОЛИМПИАДЫН ДҮН

X-XI анги

УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XV ОЛИМПИАДЫН ДҮН

XII анги


УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XV ОЛИМПИАДЫН

"БҮТЭЭЛЧ БАГШ"-ИЙН УРАЛДААНЫ ДҮН


Улсын Сэтгэх Чадварын XV олимпиадын "Бүтээлч багш"-ийн шалгаруулалтыг олимпиадын зорилго болох "… оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ... " болон өмнө давтагдаагүй шинэ санаа, хичээлд туршиж ашигласан байдлыг гол шалгуур болгон дүгнэв.

Улсын Сэтгэх Чадварын олимпиад зохион байгуулах хороо

2017 оны 5 дугаар сарын 6

Мөрөн хот


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page