УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XV ОЛИМПИАДЫН БҮРТГЭЛ
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхүүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Улсын сэтгэх чадварын XV олимпиад”-ын III даваа 2017 оны 05 сарын 05-06-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо Эрдмийн далай цогцолбор сургууль дээр явагдана.
Олимпиадын III даваанд 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс X-XI, XII анги болон Бүтээлч багшийн ангилалд тэргүүн байр эзэлсэн 2 сурагч , 1 багш оролцоно.
Бүртгэл:
Хэн: Аймаг, дүүргийн бүтээлч багшаар шалгарсан багш, хоёр сурагч
Хэзээ: 2017.V.02-03 - ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд
Хаана: “Оюуны чадварын IQ төв”
Бүртгүүлэхдээ:
1. Аймаг, дүүргийн Боловсролын Газрын II давааны олимпиадаас шалгарсныг батлах тодорхойлолт. 2. Цахим үнэмлэх /төрсний гэрчилгээ/ 3. 2 хувь /3х4/ цээж зурагтай ирж бүртгүүлнэ.
2017.V.04-д 07:00 цагт нэгдсэн журмаар тогтсон газраас Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу хөдөлнө.
Утас: 324342, 99134209