top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

УЛСЫН СЭТГЭХ ЧАДВАРЫН XV ОЛИМПИАДЫН БҮРТГЭЛ

Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхүүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Улсын сэтгэх чадварын XV олимпиад”-ын III даваа 2017 оны 05 сарын 05-06-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо Эрдмийн далай цогцолбор сургууль дээр явагдана.

Олимпиадын III даваанд 21 аймаг, 9 дүүрэг тус бүрээс X-XI, XII анги болон Бүтээлч багшийн ангилалд тэргүүн байр эзэлсэн 2 сурагч , 1 багш оролцоно.

Бүртгэл:

  • Хэн: Аймаг, дүүргийн бүтээлч багшаар шалгарсан багш, хоёр сурагч

  • Хэзээ: 2017.V.02-03 - ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд

  • Хаана: “Оюуны чадварын IQ төв”

Бүртгүүлэхдээ:

1. Аймаг, дүүргийн Боловсролын Газрын II давааны олимпиадаас шалгарсныг батлах тодорхойлолт. 2. Цахим үнэмлэх /төрсний гэрчилгээ/ 3. 2 хувь /3х4/ цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2017.V.04-д 07:00 цагт нэгдсэн журмаар тогтсон газраас Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу хөдөлнө.

Утас: 324342, 99134209


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page