top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

2012-2013 оны Сэтгэх чадварын XI олимпиадын II, III давааны хуваарь


Улсын сэтгэх чадварын олимпиад нь Монгол улсын Оюуны чадварын-IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачилгаар 2003 онд анх зохион байгуулагдсан. 2004 онд БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болсноор 11 дэх жилдээ явагдах гэж байна. Улсын сэтгэх чадварын 11 дэх олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2013 оны 4-р сарын 11-нд, III даваа нь 5-р сарын 8-10-нд Улаанбаатар хотод явагдана.

“Улсын сэтгэх чадварын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”

Нэг. Нийтлэг зүйл

  1. Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.

  2. Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.

Хоёр. Олимпиадын зохион байгуулалт

  1. Олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн I-XI ангийн сурагчид оролцоно. Сурагчид ангилал өгсөн орж болно.

  2. Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрд, III даваа төвлөрсөн байдлаар тухайн хуваарьт газар зохион байгуулагдана.

  3. Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, нийслэлийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.

  4. Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

  5. Олимпиадын I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг хийнэ.

  6. Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь V, VII-VIII, IX-X/шилжилтийн/, X/үндсэн/-XI анги гэсэн 6 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубийн эсвэл ММБА-ийн гишүүн багш байна.

  7. Олимпиадын II даваа V, VII-VIII, IX-X /шилжилтийн/, X /үндсэн/-XI анги гэсэн 6 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд IX-X /шилжилтийн/, X /үндсэн/-XI гэсэн ангилалд түрүүлсэн 2 сурагч, тэргүүн байранд шалгарсан нэг бүтээлч багш оролцоно.

  8. III даваанд хувийн амжилтаар оролцуулахгүй.

  9. Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.

  10. Сэтгэх чадварын XI олимпиадын II давааны материал БШУЯ-ны баталгаат шуудангаар аймгийн Боловсролын газарт хүргэгдэнэ.

Гурав. Олимпиадыг дүгнэх

  1. Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.

  2. Олимпиадын III даваанд эхний 3 байр эзэлсэн төгсөх ангийн сурагч нь МУ-ын Засгийн газрын 2012 оны 19-р тогтоолын дагуу өөрийн хүссэн их дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид шууд элсэх эрхийн бичиг, зохих төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.

Дөрөв. Олимпиадын бүртгэл

  1. Сэтгэх чадварын XI олимпиадын III даваанд оролцогчдын мандат олгох бүртгэл 2013 оны V сарын 06-07 ний өдрүүдэд “Оюуны чадварын IQ төв” дээр явагдана. Бүтээлч багшаар шалгарсан багш нь хоёр сурагчийн хамт ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ:

  • Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/

  • Цээж зураг /4х6/

  • Аймаг, нийслэлийн дүүргийн Боловсролын Газарын II давааны олимпиадаас шалгарсныг батлах тодорхойлолт.

2. Аймаг, дүүргийн Боловсролын газраас 5-р сарын 5-ны дотор багтаан оролцох багш, сурагчдын нэрсийг утсаар /9908-9515/ болон и-мэйл /jackii_12@yahoo.com/ хаягаар

ирүүлнэ үү.

Сэтгэх чадварын XI олимпиадын II даваа зохион байгуулагдах хуваарь. Улаанбаатар хот

/2013 оны 4-р сарын 11-ий өдрийн 09:00 цагт Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт нэгэн зэрэг эхэлнэ./


Сэтгэх чадварын XI олимпиадын III даваа зохион байгуулагдах хуваарийг энд дарж үзнэ үү.

Улсын сэтгэх чадварын олимпиадыг зохион байгуулах дэд хороо,

Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба Холбоо барих утас: 976-9999-9695


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page