top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

2010-2011 оны Сэтгэх чадварын улсын IX олимпиадын хуваарь


Сэтгэх чадварын улсын олимпиадад амжилттай оролцоцгооё!

Оюуны чадварын-IQ төв, ММБА, Хан-Уул дээд сургуулийн санаачилгаар 2003 онд анх зохион байгуулагдсан Сэтгэх чадварын улсын олимпиад нь 2004 оноос эхлэн БСШУ-ны сайдын тушаалаар улсын төрөлжсөн олимпиадын нэг болж, 2011 онд 9 дэх жилдээ явагдах гэж байна. Сэтгэх чадварын улсын IX олимпиадын II даваа аймаг болон нийслэлийн дүүргүүдэд 2011 оны 3-р сарын 30-нд, III даваа нь 5-р сарын 6-7 -нд Улаанбаатар хотод явагдана.




“Сэтгэх чадварын улсын олимпиадыг зохион явуулах ерөнхий журам”-аас Нэг. Нийтлэг зүйл

  1. Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд олимпиадын зорилго оршино.

  2. Олимпиадын даалгавар нь сурагчдын сэтгэлгээний түвшин, сэтгэх хурд, цэцийг сорих бөгөөд жил ирэх тутам даалгаврын түвшин шалгуурыг ахиулж байна.

Хоёр. Олимпиадын зохион байгуулалт

  1. Сэтгэх чадварын Улсын олимпиад нь 3 даваатай байх ба ЕБС-ийн I-XI ангийн сурагчид оролцоно. Сурагчид анги алгасан орж болно.

  2. Олимпиадын I даваа сургууль дээр, II даваа аймаг болон нийслэлийн дүүрэг бүрт/2011 оны 3-р сарын 30-нд/, III даваа улсын хэмжээнд зохион байгуулагдана.

  3. Олимпиадын III давааг дэд хороо, II давааг аймаг, нийслэлийн комисс, I давааг сургуулийн комисс зохион байгуулна.

  4. Аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн комиссыг Боловсрол соёлын газрын аргазүйч, IQ салбарын эрхлэгчийг оролцуулан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

  5. Олимпиадын I давааг тухайн сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан комисс зохион явуулах бөгөөд олимпиадад бэлтгэх, сэдэв боловсруулах, ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулан урамшуулах, ач холбогдол үр дүнг сурталчлах зэрэг ажлыг хийнэ.

  6. Сургууль бүр дээр явагдах олимпиадын I даваа нь I-II, III-IV, V ба VII, VIII-IX, X-XI анги гэсэн 5 ангилал бүрийн аварга сурагчийг шалгаруулж, II даваа буюу аймаг, дүүрэгт оролцох багийн гишүүдийг бүрдүүлнэ. Сургууль бүрээс II даваанд оролцох багийн ахлагч нь бүтээлч багшаар шалгарсан IQ клубийн эсвэл ММБА-ийн гишүүн багш байна.

  7. Олимпиадын II даваа I-II, III-IV, V ба VII, VIII-IX, X-XI анги гэсэн 5 ангиллаар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн аварга сурагчийг шалгаруулах ба III даваанд VIII-IX, X-XI гэсэн ангилалд түрүүлсэн сурагчид, тэргүүн байранд шалгарсан нэг бүтээлч багш оролцоно.

  8. Олимпиадын II ба III давааны даалгаврыг олимпиад зохион байгуулах дэд хороо боловсруулж, нууцлалыг хадгална.

Гурав. Олимпиадыг дүгнэх

  1. Олимпиадын III даваанд оролцсон сурагчдаас ангилал тус бүрээс I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнана.

  2. Олимпиадын III даваанд эхний байр эзэлсэн XI анги төгсөгчид их дээд сургууль, коллежийн мэргэжлийн ангид элсэх эрхийн бичиг, 2004 оны Засгийн газрын 196-р тогтоолын дагуу 2 жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.

Оюуны чадварын IQ төвийн сургалтын алба


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page