2009-2010 оны Сэтгэх чадварын улсын VIII олимпиадын бүртгэл
Сэтгэх чадварын улсын VIII олимпиадын III даваа Баянхонгор аймагт 2010.5.01-02-ны өдрүүдэд зохион байгуулагдана. VIII олимпиадад оролцогчдын бүртгэл, мандат олгох үйл ажиллагаа Улаанбаатар хотод 2010-04-28, 29-ний өдрүүдэд Оюуны чадварын IQ төв дээр явагдана. Сурагчид иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ/, 4:3 хэмжээтэй 1 цээж зурагтай ирж бүртгүүлнэ. Бүтээлч багш шалгаруулах уралдаанд оролцох багш нар иргэний үнэмлэх, 4:3 хэмжээтэй 1 цээж зураг, оролцох бүтээлийнхээ танилцуулгатай хамт ирж бүртгүүлнэ. 2010-4-30 ны өглөө 7:30 минутад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг уруу олимпиадад оролцогчид нэгдсэн журмаар хөдлөх тул оролцогчид урьдчилан бүртгүүлсэн байх ёстойг анхаарна уу. Лавлах утас: 350760, 351032.