Бага насны хүүхдийг эерэг, сөрөг сэтгэл хөдлөлүүдтэй танилцуулж, тэдгээрийг даван гарах, залан жолоодох аргуудыг танилцуулсан сонирхолтой цуврал.
Ном бүр хүүхдэд өдөр тутам тулгардаг энгийн түүхүүдээр дамжуулан өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ойлгох, удирдаж сурахад нь тусална. Цувралын номууд 2-5 насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон агуулга, дасгалууд, хүүхдийн сонирхолд нийцсэн зураг дүрслэлтэй.
Эдгээр нь 2-5 насны хүүхэд зөв зохистой зан харилцаа, үнэт зүйлсэд суралцахад туслах багц ном юм.
Энэхүү багц номын агуулгын хүрээнд хүүхэд дээрх 5 цувралтай танилцаж, сонирхолтой бүтээлч дасгал ажлуудын тусламжтай амьдралд хэрэгтэй анхан шатны чадваруудыг танин мэднэ.
Уг цувралын ачаар таны хүүхэд life skills-ийг таньж, түүнийг хэрхэн удирдан жолоодох аргуудыг олж мэдсэнээр өөртөө итгэлтэй, баяр хөөртэй, бусдыг ойлгодог, эрүүл харилцаатай, аз жаргалтай нэгэн болж төлөвшинө
Тус цуврал нь EQ хөгжүүлэх сонирхолтой түүхүүд ба бататгах дасгалын номуудтай.
Эдгээр ном нь тухайн насны хүүхдүүдэд тулгардаг сэтгэл хөдлөлүүдийг тайлбарлаж, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хэрхэн зөвөөр илэрхийлэх, удирдах талаар энгийн өгүүлэмжтэй түүхүүдийг багтаасан.
Уг цувралын номууд нь 4-7 насны хүүхдийн асуудал шийдвэрлэх, манлайлах, стрессээ удирдах, харилцааны зэрэг ур чадваруудыг сонирхолтой түүхээр дамжуулан хөгжүүлэх зорилготой. Ингэхдээ Life Skills хөгжүүлэх сонирхолтой түүхүүд, бататгах дасгал, асуултуудыг ашигласан.
Номын зураг, агуулга зэрэг нь мэргэжлийн баг хамт олны туршлага судалгаанд үндэслэсэн тул таны хүүхдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, шинэ ур чадвар эзэмшихэд нь тусална