top of page
Chess Pieces

Шатар ба Монгол оюун

ШАТАР БА МОНГОЛ ОЮУН

Шатар гэдэг гайхалтай тоглоом. Хүн тоглож байхдаа л хүн байдаг гэсэн үг бий. Хүн шатар тоглож байхдаа л жинхэнэ хүнийхээ үндсэн шинж болох оюунт чанараа гаргаж байдаг. Шатар тоглоход заавал оюун ухаан хэрэг болно. Тэнэгдүү хүмүүс шатар тоглодоггүй юм билээ. Өнгөц сэтгэдэг, хөнгөмсөг хүмүүс бас шатраас холуур явдаг. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх. Бас угаасаа оюунлаг төрсөн болохоороо шатар сонирхож тоглосон биз.

Шатар нь спорт ч, шинжлэх ухаан ч, бас оюуны тоглоом ч. Шатрын хөлөг дээрх бүх байрлал 120 оронтой тоогоор илэрхийлэгддэг аж. Гэхдээ шатар нь шийдэлтэй тоглоом юм. Ийм учраас компьютерт шатрын нүүдлийн хувилбаруудыг оруулж болно, хувилбаруудыг жилээс жилд ахиулан баяжуулсаар хэр баргийн хүнд хожигдохгүй компьютертой болж болно. Компьютер дэлхийн аварга Г.Каспаровыг хожсон бөгөөд эдүгээ шатрын бэлтгэлийг компьютероос ангид төсөөлөх аргагүй болов.

 

Шатар хаана үүссэн бол?,...Шатар оюун ухааныг дээдэлдэг ард түмний дундаас төрсөн байж таарна. Шатар гэнэт үүсээгүй, нэг өдөр хэдэн хүн сууж байгаад шууд л шатрыг зохиочхож арай дийлэхгүй, шатар зохиогдох урьдач нөхцөл болсон олон янз тоглоомууд байсан, тэдгээрийн эцсийн төгс шийдэл нь болж шатар үүссэн. Энэ талаар гайхалтай сайхан сэтгэмжийг Ч.Эрдэнэ "Их гурвалжин"-даа хийжээ. Тэрээр "оюуны хөлөгт тоглоомын иж бүрдэл бүхий түүхэн систем өнөө үед зөвхөн Монголд л үе улиран үлдсэн баримт"-ыг ашиглан шатар Энэтхэгт үүсээгүй, Монголд үүссэн гэдгийг холоос угшуулан нотолсон байна. Хамгийн баялаг, тэр тусмаа зөвхөн үндэсний нэр томьёотой шатар нь монгол шатар юм. Х.Дарамбазар агсан олон жилийн хээрийн судалгаа, гэрийн боловсруулалтаараа хойч үеийнхэндээ үнэтэй материал үлдээсэн ачтай хүн. Шатар Монголоос эх авч Майя, Хараппа, Сүмэр соёлд угшиж, Энэтхэг рүү нэвчиж, Арабаар дамжин Европт тархсан ажгуу.

Шатар үүссэн нь үнэн, тоглодог нь үнэн, асуудлын гол нь үндэсний тоглоом болгож уу, үгүй юу гэдэгт л байгаа юм. Ямартаа ч шатар бол монголчууд бидний үндэсний тоглоом. Энэ л хамгаас чухал нь. Эдүгээ тоглоомын гэх З.Түмэн-Өлзий гуай олон орны олон янз шатрын цуглуулгатай болжээ. Тэрээр дэлхийн 50 гаруй оронд монгол шатрыг сурталчлан үзэсгэлэн гаргасан бөгөөд "Шатрыг монголчууд шиг бараг бүгдээрээ мэддэг үндэстэнтэй таарсангүй" гэж байна лээ. Энэ баримт юуг өгүүлнэ вэ. Монголд шатар хөгжих суурь угаасаа байсан гэсэн үг... байна гэсэн үг. Монголын бараг айл бүрд шатар байсан. Байх байхдаа олон хувилбартайгаа хамт байсан. Харин одоогийн монголчууд энэ том оюуны сууриа мартах аястай болов,... ёстой муу.

Шатар монгол хүнд ээлтэй. Монгол хүн ч шатарт талтай. Шатар нь оюун бодол шаарддаг . Оюун бодлоо чилээх нь хүний онцгой нандин чанар ч гэлээ хүн бүр, үндэстэн бүр ингэж чаддаггүй ажээ. Орчин нөлөөлдөг байх, бас угаасаа оюуны ачааллаас хөндийдүү хүмүүс, үндэстэн байдаг. Монголчууд бол тийм биш. Монголчууд аль эртнээс оюунаа чилээх сонирхолтой байжээ. Тархины том нь, оюуны өндөр чадвар нь үүнд түлхэц болоо байх. Манай шатрын хорхойтнууд бас ч гэж дэлхийн томчуудтай оюуны хүчээ шатраар сорьж, өгөө аваатай байсан юм. Т.Yйтүмэн Р.Фишертэй тоглоод тэнцэж байв. Хэрвээ Yйтүмэнгийн бэлтгэлийг дэлхийн түвшинд хийсэн сэн бол Фишерийг хожих байж. Фишер гэхээр хол тасархай ухаан,... XX зууны шилдэг шатарчин,...шатрын түүхэнд гайхалтай гэдэг тодотголтойгоор бичигддэг, хүлээн зөвшөөрөгдсөн аварга.

Дэлхийн шатрын аварга гэдэг бол үнэнхүү том зиндаа. Нэг л хүн хүртэнэ, ...тэмцээн нь дүрэмсээд байх юмгүй, ...хажуугийн шүүгчийн нөлөө, жингийн ялгаа, цуглуулсан оноо гэж байхгүй. Ямар ч найраагүй эд. Олон мянгаар тоологдох үзэгчгүй. Хөл бөмбөг мэт өөр спортын үзэгчид баясаж дэвхрэх гэж ирдэг, ...гэтэл шатрын үзэгчид бол тэс ондоо, ...оюунлаг спортыг оюунлаг хүмүүс л сонирхоно, ...тэдний хөгжилдөн баясах нь хөл бөмбөгийн үзэгчдийн орилолдон гуаглахаас өөр л дөө, шатрын дэлхийн аваргын тэмцээний үзэгчид гэж өмнөө шатар өрчихсөн бодолд дарагдсан цөөхөн хүмүүс л сууж харагддаг, ...ер нь оюунлаг хүмүүсийн инээх нь хүртэл өөр байдаг юм шүү дээ. Манай Мөнгөнтуул дэлхийд шатраар дээгүүрт бичигдэж байна. Ийм зиндааны охид хөвгүүд Монголд мөн ч олон байгаа даа. Тэгэхээр монголчуудад шатрын дэлхийн аварга гэдэг эрхэм цол холгүй байгаа ажээ.

Африк гаралтай хүмүүс яагаад олимпын гүйлт харайлтад өндөр амжилт гаргах атлаа шатарт таг байна вэ? Олон үндэслэл бий, нэг нь: тэдний тархины хэмжээ биднийхээс даруй 102 грамм бага, бага тархинаас багавтар оюун гарна,... гэтэл бидний хөл шилбэ тэднийхээс богино. Том тархийг агуулж хамгаалахад том яс шаардагдана, тодруулбал, монгол хүний толгой том,...тэгэхээр урт чацтай жижиг толгойтой хар хүнийг том толгойтой богино чацтай шар хүн гүйцэх нь үгүй. Нэгийнх нь ачаа хүнд, дугуй жижиг, нөгөөх нь ачаа хөнгөн. дугуй том. Тархи толгой томтой монгол хүнд шатар илүүтэй зохихыг энэ мэтээр үндэслэж болох байна. Ажигласнаа хэлье. Дэлхийн шатрын аваргуудын толгой -тархи аргагүй л том юм шиг харагддаг,тэдний биеийн ерөнхий хэлбэр нь европчуудынх гэхээсээ Азийнхан шиг, ялангуяа монголчуудынхтай илүү төстэй юм билээ.Тийм ч байх үндэстэй. Шатрын хөлөг дээрх олон зуун хувилбарыг тооцож, ончтойг нь олно гэдэг том тархины хийх ажил. Том тархитай - Зантгар толгойтой - Шатарчин монгол.

 

Би ямар санаа хэлэх гэсэн бол?,... Монгол хүн шатар хоёр таарамжийн хувьд бусад үндэстэнтэй харьцуулахад илүү гэсэн санааг хэлэв. Монголчуудаас Фишерийн зиндааны шатарчин төрөх магадлал нь Европ, Америкаас төрөх магадлалаас илүү гэж хэлэв. Төрөх суурь боломж байна гэж хэлэв.

Би юу гэж уриалах гэсэн бол?..
Шатар ба монгол оюуны хоорондох нандин холбоо нь монголчууд та бидний бахархал, та бидний бусдаас илүүрхэх туйлын давуу тал юм. Монгол оюуны давуу талыг юм юман дээр гаргаж дэлхийд дуурьсгамаар байна. Суурь боломжоо сайтар ашигламаар байна, үндэснийхээ тоглоом шатарт анхаарах цаг ирлээ хэмээн сануулж, уриалж байна.

Доктор, профессор Ц.Дэмбэрэл

bottom of page