top of page

11 дэх удаагийн "Сэтгэх чадварын намрын сорилго-2018" дүнгээ гаргалаа

ts-1_edited.jpg

Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс жил бүрийн намар зохион байгуулдаг “Сэтгэх чадварын намрын сорилго-2018” 11 дэх удаагийн улсын уралдаан 2018 оны 11-р сарын 21-ний өдөр дүнгээ гаргалаа. Уралдаан нь оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой билээ. Орон даяар, жил бүр оюун сэтгэлгээний тодорхой төрөл-чадвараар, үнэ төлбөргүй зохион байгуулагддаг үндэсний хэмжээний тус уралдаанд оролцогчдын тоо болон гүйцэтгэлийн хувь жил ирэх бүр тасралтгүй нэмэгдэж, сурагчдын сэтгэх чадварт бодит өөрчлөлт гарч байгааг дурдахад  таатай байна. 2018 оны намрын сорилгод улсын хэмжээнд 264 сургуулийн 91300 гаруй сурагч  "Логик сэтгэлгээ" төрлөөр сэтгэх чадвараа сорилоо.

Уралдааны үнэлгээ нь:

  1. ТОП - буюу нийт оролцогчдын шилдэг 5%

  2. Дунджаас дээгүүр/сайн/ - буюу нийт оролцогчдийн 15%

  3. Дундаж/нормаль/

  4. Амжилттай оролцсон гэсэн дөрвөн ангилалтай.

 

Доорх холбоосуудыг ашиглан "ТОП" болон "Дунджаас дээгүүр" үнэлгээтэй шилдэг сурагчдын нэрстэй танилцана уу.

ТОП ангилалд багтсан сурагчдад Оюуны чадварын IQ төвөөс БАТЛАМЖ дурсгах бөгөөд тэдгээр батламжууд сурагчдын дэлгэрэнгүй дүнгийн хамт 2018 оны 12-р сард багтан ЕБС-иудад хүргэгдэнэ. Уралдаанд оролцсон нийт багш, сурагчид, боловсролын ажилтнууд та бүхэнд сайн сайхныг хүсэж, оюун сэтгэлгээ тань иртэй байхын ерөөл дэвшүүлье.

 /Жич: Энэ удаагийн сорилгыг нэгдсэн шифрлэлт болон холбогдох арга хэрэгслүүдийг ашиглан дүгнэсэн. Дүнг шударга, хөндлөнгийн нөлөөгүй, хурдан, үнэн зөв гаргах зорилгоор шифрлэлт болон автомат машин ашигласан.  Дүнг боловсруулах үйл явц нь оролцогч сургууль ба багшийн  зөв шифрлэлт, шифр болон хариултын хуудсуудыг цаг хугацаандаа илгээх, хариултын хуудсыг зааврын дагуу бөглөсөн байдлуудаас хамаарсан болохыг анхаарна уу./

 

img_o10.jpg

ТОП үнэлгээ

Дунджаас дээгүүр/сайн/ үнэлгээ

bottom of page