2013-2014 оны Улсын сэтгэх чадварын XII олимпиадын III давааны дүн
Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой “Улсын Сэтгэх чадварын XII олимпиад”-ын эцсийн даваа 2014 оны 05 сарын 9-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тус олимпиадад ахлах ангийн 2 ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх бүтээлээрээ 30 багш оролцож, ур ухаан, сэтгэх чадвараа сорилоо.
Сэтгэлгээнийхээ ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.
Шилжилтийн X-XI ангийн ангилалд
-
I байр, алтан медалийг
-
Сүхбаатар аймгийн сурагч Д.Түшигт-Эрдэнэ;
-
-
II байр, мөнгөн медалийг
-
Говь-Алтай аймгийн сурагч Г.Мөнгөнсувд;
-
Хөвсгөл аймгийн сурагч Н.Хулан;
-
-
III байр, хүрэл медалийг
-
Дорнод аймгийн сурагч Д.Санчирсүрэн;
-
Өвөрхангай аймгийн сурагч Т.Түвшинтөгс;
-
Булган аймгийн сурагч Б.Чойжамц;
-
Үндсэн XI ангийн ангилалд
-
Тэргүүн байр, диплом
-
Баянзүрх дүүргийн сурагч Б.Төрмөнх;
-
-
I байр, алтан медалийг
-
Завхан аймгийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ;
-
-
II байр, мөнгөн медалийг
-
Сүхбаатар дүүргийн сурагч Ц.Энх-Учрал;
-
Хөвсгөл аймгийн сурагч Б.Баярчимэг ;
-
-
III байр, хүрэл медалийг
-
Өвөрхангай аймгийн сурагч Б.Цэцэгдэлгэр;
-
Сүхбаатар аймгийн сурагч Б.Пүрэвжаргал;
-
Говьсүмбэр аймгийн сурагч Б.Цэндсүрэн;
-
Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс
-
I байр, алтан медалийг
-
Сүхбаатар аймгийн багш Н.Хүрэлчимэг;
-
-
II байр, мөнгөн медалийг
-
Говь-Алтай аймгийн багш С.Хишигжаргал;
-
-
III байр, хүрэл медалийг
-
Ховд аймгийн багш М.Цэндсүрэн нар тус тус хүртлээ.
-
Хүүхдийн сэтгэх чадварыг тусгайлсан хичээлээр амжилттай хөгжүүлж байгаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Баянхонгор аймгийн IQ салбарын ахлагч, багш нар Зүүн өмнөд Азийн амралт, аялал жуулчлалын газарт 5 хоног аялах эрхийн бичгээр шагнагдлаа.
Олимпиадыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан БШУЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөртэй лаборатори "Шинэ Эрин" сургуулийн хамт олонд тус олимпиадад оролцсон нийт багш, сурагчдын өмнөөс талархал илэрхийлье. ЕБС-иудыг сурагчдынхаа сэтгэх чадварыг хөгжүүлэх чиглэлтэй болгож өөрчлөх, Боловсролыг бүх шатанд нь оюунжуулах, хүүхэд нэг бүрийн оюун ухааныг хөгжүүлэх ажил үйлс амжилттай өрнөх болтугай.
БШУЯ-ны дэргэдэх Улсын сэтгэх чадварын олимпиад зохион байгуулах хороо
Оюуны чадварын IQ төв