top of page
4.png
5.png
6.png

Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхиүлэх үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой  “Сэтгэх чадварын улсын IX олимпиад”-ын эцсийн даваа 2011 оны 05 сарын 6-7 өдрүүдэд Улаанбаатар хотноо  амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. 
Тус олимпиадад VIII-IX ба X-XI ангийн ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх бүтээлээрээ 30 багш оролцож, ур ухаан, сэтгэх чадвараа сорилоо.
Сэтгэлгээнийхээ ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье. 

9-1.jpg

VII-IX ангийн ангилалд

 

III байр, Хүрэл медалийг:
Завхан аймгийн сурагч Б. Мөнх-Эрдэнэ
Өмнөговь аймгийн сурагч Б. Амаржаргал
Дорнод аймгийн сурагч Б. Баярхүү

 

II байр, Мөнгөн медалийг:
Төв аймгийн сурагч Б. Төрмөнх
Говь-Алтай аймгийн сурагч О.Сумьяабазар

 

I байр, Алтан медалийг:
Хөвсгөл аймгийн сурагч Б. Санчираа 

X-XI ангийн ангилалд

 

III байр, Хүрэл медалийг:
Сэлэнгэ аймгийн сурагч Э.Тэмүүлэн
Хөвсгөл аймгийн сурагч Б. Эрхэмбаяр
Увс аймгийн сурагч Б. Батзаяа
 

II байр, Мөнгөн медалийг:
Баянгол дүүргийн сурагч Б.Одмаа
Завхан аймгийн сурагч З.Золзаяа
 

I байр, Алтан медалийг:
Сүхбаатар аймгийн сурагч Б.Золбаяр нар тус тус хүртэв.

9-2.jpg

Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс:

III байр, Хүрэл медалийг:
Баянзүрхдүүргийн багш Ц.Нарантуяа

II байр, Мөнгөн медалийг:
Дорнод аймгийн багш Э.Отгонцэцэг

I байр, Алтан медалийг:
Дархан –Уул аймгийн багш Б. Энхмаа нар тус тус хүртэв.

Монгол Улсын  засгийн газрын 2004 оны 196-р тогтоолын дагуу Сэтгэх чадварын улсын олимпиадын ахлах ангийн ангилалд эхний гурван байр эзэлсэн төгсөх ангийн сурагчийг өөрийн хүссэн мэргэжлээр, дуртай сургуульдаа шууд элсэн орох, 4 жил 100% төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгээр шагнадаг бөгөөд  энэ удаад II, III байр эзэлсэн Баянгол дүүргийн сурагч Б.Одмаа, Завхан аймгийн сурагч З.Золзаяа эрхийн бичгийн эзэд боллоо.


Хүүхдийн сэтгэх чадварыг тусгайлсан хичээлээр амжилттай хөгжүүлж байгаа Сүхбаатар аймгийн IQ салбар клубын дарга Ж.Түвшинжаргал, Дорнод аймгийн IQ салбар клубын дарга Б.Бямбаханд, Математик сонины менежер Б.Нараннэмэх нарыг Зүүн өмнөд Азийн 3 орноор  8 хоног аялах эрхийн бичигээр, мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын IQ клубын дарга Р.Чимгээ Азийн амралт сувилалын газар 4 хоног амрах эрхийн бичгээр тус тус  шагнагдлаа.

Олимпиадыг БСШУЯ-ны харьяа, төрийн өмчийн сургуулиуд дундаас Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэх анхны эрхийг авсан  “Шинэ Эрин” лаборатори сургуультай хамтран зохион байгууллаа. Кембрижийн хөтөлбөр нь одоогоор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэлээд оюунжсан хөтөлбөр юм.  Түүнийг оюун сэтгэлгээний хөтөлбөр гэх нь ч бий. 

Олимпиадын амжилттай зохион байгуулахад  хамтран ажилласан Шинэ Эрин сургуулийн хамт олонд тус олимпиадад оролцсон нийт багш, сурагчдын өмнөөс талархал илэрхийлье. ЕБС-иудыг сурагчдынхаа сэтгэх чадвар хөгжүүлэх чиглэлтэй болгож өөрчлөх, Боловсролыг бүх шатанд нь оюунжуулах, Кембрижийн хөтөлбөрийг монголд нутагшуулах ажил үйлс амжилттай өрнөх болтугай. 

 

БСШУЯ-ны дэргэдэх Сэтгэх чадварын улсын олимпиад зохион байгуулах хороо

Оюуны чадварын IQ төв

 

 

Сурагчдын хоёр өдрийн нийлбэр дүн:

9-4.jpg
9-3.jpg
bottom of page