ТҮҮХЭН ЗАМНАЛ
1996 он. Хан-Уул дээд сургуулийн харьяа Дархан-Элит дунд сургууль дээр оюуны хөгжил хичээлүүдийг туршиж эхлэв.
2001 он. “Оюуны чадварын IQ төв” ТББ байгуулагдаж, анхны IQ салбарууд үүсэв.
2003 он. Сэтгэх чадварын улсын анхдугаар олимпиадыг зохион байгуулав. Дараа жил нь БШУЯ-аас баталсан улсын төрөлжсөн олимпиадын нэг болов.
2005 он. Дунд ангийн “Оюуны хөгжил-IQ” хичээл “Сэтгэн бодохуй-TS” болж шинэчлэгдэв.
2006 он. “Суралцах чадвар-LL” хичээлийг боловсруулж, багш нарыг бэлтгэв.
2008 он. “Сэтгэх чадварын намрын сорилго”-г орон даяар зохион байгуулав.
2009-2010 он. Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого, улмаар “Боловсрол” үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулахад манай хамт олон тэргүүлэн оролцов. Ингэснээр Монголын боловсролыг оюунжуулах, олон улсын тэргүүний боловсролын тогтолцоонд шилжих суурь тавигдав.
2011 он. IQ салбар клубуудын ахлагч нарын анхдугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2012 он. Улсын сэтгэх чадварын X олимпиадыг Сүхбаатар аймагт зохион байгуулав.
2013 он. I-V ангийн Оюуны хөгжил-IQ сурах бичгийн 8 дахь шинэчлэлийг хийв.
2014 он. БШУЯ, Авьяас хөтөлбөртэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Бүтээлч оюун” дугуйланг 100 ЕБС дээр эхлүүлэв.
2016 он. I-V ангийн Оюуны хөгжил-IQ сурах бичигт хэсэгчилсэн шинэчлэлт хийв.
2018 он. I-V ангийн Оюуны хөгжил-IQ сурах бичигт хэсэгчилсэн шинэчлэлт хийв.
2019 он. I-V ангийн Оюуны хөгжил-IQ сурах бичгүүд иж бүрэн багшийн номтой болов. Мөн “Сэтгэн бодохуй-TS” сурах бичгүүдэд хэсэгчилсэн шинэчлэл хийв.
2019 он. Багачуудад зориулсан “Оюуны хөгжил 4 нас”, “Оюуны хөгжил 5 нас” багц номуудыг шинээр хэвлэн гаргав.
2020 он. Дэлхийн Паззлын Холбооны 40 дэх гишүүнээр элсэн оров.
2021 он. Логик Паззлын уралдааныг орон даяар зохион байгуулж эхлэв.
2021 он. 20 жилийн ойг тохиолдуулан 21 аймагт уулзалт зохион байгуулан хамтран ажиллагч байггууллага багш нартаа ойн номоо гардуулан өгөв.
2022 он. Дэлхийн Логик Паззлын уралдаанд Монголын баг тамирчид анх удаа оролцов.