top of page

“Сэтгэх чадварын намрын сорилго-2016” дүнгээ гаргалаа

"Сэтгэх Чадварын Намрын Сорилгo" улсын уралдааны тухай

Монгол Улсын Оюуны чадварын IQ төв нь I-IX ангийн сурагчдын дунд 2007 оны жил бүрийн намар өөр өөрийн онцлог бүхий энэхүү улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уралдаан нь оюуны өндөр чадвартай сурагч, багачуудыг илрүүлэх, чадварыг нь баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой.

2016-1.jpg

Логиктой сэтгэх арга ухаантай танилцаж, төсөөлөн бодох, өөрөөр харах чадварыг сорьсон энэхүү уралдаанд улсын хэмжээнд 65000 гаруй сурагч оролцсоноос оноогоор нь ТОП, Дунджаас дээгүүр болон Дундаж, Амжилттай оролцсон хэмээн 4 ангилалд нормал тархалтын хууль ашиглан үнэллээ. ТОП ангилалд нийт оролцсон сурагчдын 5%, дундаж ангилалд 50% нь багтсан. ТОП ангилалд багтсан сурагчдад дараах БАТЛАМЖ-ийг дурсгаж байна.

2016-2.jpg
2016-3.jpg

Бидний үнэлгээний зорилго нь хүүхэд багачуудын сэтгэлгээг сорих, авьяасыг нээн илрүүлэх, түүний амжилт урам зоригийг үнэлэх, урамшуулах зорилготой.  Хүүхдийн амжилт бол тэдний бүтээлч сэдлийн гол жолооч.

Ховард Гарднер оюун ухааныг уураг тархины өөр, өөр хэсгүүдэд хамаарагдах “Олон талт оюун ухааны онол”-оор тодорхойлох ёстой гэж үздэг.


Жишээлбэл, логик сэтгэлгээ, IQ бодлогууд,  хэл яриа, тооцоолон бодох зэрэг тодорхой төрлүүдэд “дундаж, амжилттай оролцсон” ангилалд багтсан сурагчдын хувьд гайхамшигтай ой санамж, зургийн чадвараар онцгой байж “бүтээлч сэтгэлгээ, тоглоом”-ы төрөлд ТОП ангилалд шалгарч байх нь бий. 

Энэ оны уралдааны хувьд логиктой сэтгэх арга ухаантай танилцаж, төсөөлөн бодох, өөрөөр харах чадварыг сорихоор улсын хэмжээнд 65000 гаруй сурагч материалаа ирүүлснээс ТОП, дунджаас дээгүүр болон дундаж, амжилттай оролцсон хэмээн 4 ангилалд нормал тархалтын хууль ашиглан үнэллээ. 

 

 

Дархан-Уул аймгийн сорилгын дүн мэдээ ТОП ангилалд багтсан сурагчдын батламжийн хамт сургуулиудад очно.

 

“Сэтгэх чадварын намрын сорилго-2016” - д амжилттай оролцсон сурагчдын нэрс /аймаг, хотоор/
“Сэтгэх чадварын намрын сорилго-2016” - д амжилттай оролцсон сурагчдын нэрс /сургуулиар/

 

bottom of page