top of page
Сүүлд нэмэгдсэн
Онцлох мэдээ

Улсын Сэтгэх Чадварын XVI олимпиад дүнгээ гаргалаа

Улсын Сэтгэх Чадварын XVI олимпиад Улаанбаатар хотноо 2018 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Олимпиадад ахлах ангийн X-XI, XII ангийн хоёр ангилал тус бүрээс шалгарсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 60 сурагч, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх шинэ, шинэлэг бүтээлээрээ 28 багш оролцож ур ухаан, сэтгэх чадвараа сорилоо. Сэтгэлгээнийхээ ир, хурд хүчээр манлайлж, тэргүүн байр эзэлсэн сурагчид, багш нартаа баяр хүргэж амжилт хүсье.

Олимпиадад оюун ухаан, сэтгэх чадвараараа тэргүүлэн, медальт байранд шалгарсан багш, сурагчддаа баяр хүргэе.

 
Медаль хүртсэн ахлах ангийн сурагчид

X-XI ангийн ангилалд медальт байр эзэлсэн сурагчид

д/д Аймаг, дүүрэг Овог Нэр Сургууль Байр

1 Төв аймаг Шинэбаяр Ганболд Баянчандмань ЕБС I байр, алтан медаль

2 Дорноговь Мягмаржав Дөлгөөн Замын-Үүд I сур II байр, мөнгөн медаль

3 Өвөрхангай Мөнхжаргал Баярмаа Хархорин ЕБС II байр, мөнгөн медаль

4 Хөвсгөл Отгонжаргал Нармандах Мөрөн Гурван-Эрдэнэ III байр, хүрэл медаль

5 Сүхбаатар Амарсанаа Мөнхтөр 1-р сургууль III байр, хүрэл медаль

6 Дорнод Мөнхбат Анужин 8-р сургууль III байр, хүрэл медаль

XII ангийн ангилалд медальт байр эзэлсэн сурагчид

д/д Аймаг, дүүрэг Овог Нэр Сургууль Байр

1 Дархан-Уул Төмөрбаатар Хонгорзул ОИЦ I байр, алтан медаль

2 Хэнтий Амгаланбаатар Цолмон Бор-Өндөр ЕБС II байр, мөнгөн медаль

3 Сүхбаатар Адъяажав Мөнх-Эрдэнэ 124-р сургууль II байр, мөнгөн медаль

4 Архангай Тамирбаяр Төгөлдөр Хүмүүн 1 III байр, хүрэл медаль

5 Говь-Алтай Шагдарсүрэн Мөнхбат ХЭЦ III байр, хүрэл медаль

6 Завхан Баттөр Бадрах ЧЭЛС III байр, хүрэл медаль

 

Медаль хүртсэн багш, сурагчдын хамт

Бүтээлч багшийн ангилалд байр эзэлсэн багш нар:

№ Багшийн нэр Аймаг, Дүүрэг Байр

1. С.Дээшинбаяр нар Увс аймаг I байр, алтан медаль

2. Б.Отгонцэцэг нар Хөвсгөл аймаг II байр, мөнгөн медаль

3. Н.Одончимэг нар Өвөрхангай аймаг III байр, хүрэл медаль

4. П.Бямбацэрэн нар Сүхбаатар дүүрэг Тусгай байр

5. Б.Бүрэнцэцэг нар Сүхбаатар аймаг Тусгай байр

6. Л.Отгонтунгалаг нар Хан-Уул дүүрэг Тусгай байр

Улсын Сэтгэх Чадварын XVI олимпиадын "Бүтээлч багш"-ийн шалгаруулалтыг олимпиадын зорилго болох "… оюун ухааныг дээдлэн, дэмжин хөгжүүлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ... " болон өмнө давтагдаагүй шинэ санаа, хичээлд туршиж ашигласан байдлыг гол шалгуур болгон дүгнэв.

Улсын Сэтгэх чадварын олимпиад зохион байгуулах хороо

2018 оны 4 дүгээр сарын 28

Улаанбаатар хот


Бидэнтэй нэгдээрэй
Архив
  • Facebook Basic Square
bottom of page